Аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө. Засгийн газрын хуралдаанаас гаргасан дээрх шийдвэр 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм.