УИХ-ын гишүүн Х.Доржханд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэхүү жагсаалыг би дөрвөн хүүхдийн аав, Монгол Улсын иргэний хувьд хийж байна. Бид тогтолцооны өөрчлөлт л хийхгүй бол одоогийн нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй. Ядаж л төсвөө алдагдалгүй батлах болов уу гэсэн хүлээлттэй байлаа. Гэтэл тэгсэнгүй. Монгол Улсад эрүүл сэтгэдэг, бодлого ярьдаг, хөгжлийн санхүүжилт хийж чаддаг, төмөр замаа санхүүжүүлж чаддаг, гаднаас мөнгө босгож чаддаг, тэр мөнгөө зөв зохицуулж чаддаг төр, Засгийн газар хэрэгтэй байна" гэлээ.
Тэрбээр, УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог тогтолцоог нэвтрүүлэх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн тоог бууруулах, нэгтгэх замаар бүсчилсэн хөгжлийн боломжийг нээх, орон нутагт бизнес эрхлэх боломж бүрдүүлэх, Хотын даргыг иргэдийн саналаар сонгодог болохыг шаардаж буй юм. Мөн Хөгжлийн банкны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг чуулганаар нээлттэй хэлэлцэх зэргийг шаардав. Шаардлагын хариуг УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын тав хоногийн хугацаанд багтаан өгөхгүй бол дараагийн шатны тэмцэлд шилжинэ гэж мэдэгдлээ.