Энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны хооронд Хөгжлийн Банканд нийт 201,287,801,513 буюу 201.3 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.
Зээлийн ангиллаар авч үзвэл
- хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 62.2 тэрбум
- анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 67.2 тэрбум
- чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 38.7 тэрбум төгрөг тус тус төлөгдөөд байна.
Мөн нийт 7 зээлдэгчийн 33,154,070,965 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагджээ.
Хүснэгт. Зээл нь бүрэн төлөгдсөн зээлдэгчид
Зээлдэгч | Зээл олгосон хугацаа | Олгосон зээлийн валют | Анх олгосноос 2022.01.20 дуусталх төлөлт (зээл, үндсэн хүү, торгуулийн хүү ₮) | 2022.01.20-ноос хойших нийт төлөлт(зээл, үндсэн хүү, торгуулийн хүү ₮) |
---|---|---|---|---|
СОД МОНГОЛ ГРУПП ХХК | 2017.08.24 | JPY | -17,160,016,632.00 | -3,578,465,029.80 |
ГОЛОМТ БАНК - Улаанбуудайн нөөц бүрдүүлэх хөтөлбөр | 2021.02.04 | MNT | -1,827,923,561.70 | 302,319,208.2) |
ХХБАНК Улаанбуудайн нөөц бүрдүүлэх хөтөлбөр | 2021.02.04 | MNT | -6,529,945,805.50 | -1,007,230,137.00 |
ВОЯЖЕР МИНЕРАЛ РЕСУРСЕС ХХК | 2018.01.29 | JPY | -11,044,374,298.80 | -3,629,627,550.50 |
МАКСРӨҮД ХХК | 2020.10.02 | MNT | -61,216,625,608.20 | -19,076,651,217.40 |
ДИ БИ ЭМ ЛИЗИНГ ХХК | 2017.07.28 | USD | -26,700,647,118.00 | -3,563,348,578.80 |
ХААН БАНК -Улаанбуудайн нөөц бүрдүүлэх хөтөлбөр | 2021.01.21 | MNT | -9,812,561,343.50 | -1,996,429,243.50 |