Монголын явган алхагчдын холбоо нь эрүүл зөв амьдрах дадалд олон зуун мянган иргэдийг хамруулан үйл ажиллагаагаа явуулдаг хамт олон билээ. Энэхүү холбоо нь Монгол орны 21 аймаг 9 дүүрэгт салбар нэгжийг байгуулан ажиллаж байгаа юм. Үүний дагуу "Төв аймагт Явган Алхагчдын Холбоог" үүсгэн байгуулжээ. Энэхүү холбооны тэргүүнээр Б.Отгонбаяр сонгогдон ажиллах ажээ. Тус аймагт дунджаар дөрвөн зуу гаруй иргэн ууланд алхдаг гэсэн тооцоолол байдаг. Мөн түүнчлэн өнгөрөгч амралтын өдөр буюу 2022-05-14 ний өдөр Төв аймгийн явган алхагчдын холбоо нь анхны 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Цэцээ гүнрүү алхах аяллаа амжилттай зохион байгуулсан байна. Холбооны нээлтийн үйл ажиллагаанд Төв аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Биеийн тамир, спортын хороо, Улаан загалмайн хорооны Төв аймгийн Явган Алхалтын Холбооны гишүүд оролсон юм. Эдгээр хүмүүс нэг хамт олон болж Богдхан уулын ноён оргил д.т,д 2268 метр өндөрт орших Цэцээ гүнд гарч "АЛХАЛТЫН ПАСПОРТ"-ыг гардан авчээ.