Сонгино хайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ нь СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙГ ХӨРСНИЙ БОХИРДОЛГҮЙ АНХНЫ ДҮҮРЭГ болгохоор "Гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх" төслийн хүрээнд 2022 онд ГЭР ХОРООЛЛЫН 3.000 айлд эко ариун цэврийн байгууламж, тус айл өрхүүдэд 30.000 мянган ширхэг нарс мод тарих үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд 42, 25, 9 дүгээр хорооны 300 айл өрхүүд өөрсдийн хөрөнгөөр хашаандаа 3.000 мянган нарс мод тарилаа.
Мод зуны улиралд орчныхоо шороо тоосны 50%, өвлийн улиралд 37%-ийг өөртөө шингээж, агаарыг чийгийг 15-20%-иар ихэсгэдэг. Ганцхан ширхэг мод жилд 120 кг гаруй нүүрстөрөгчийг шингээж, 104 кг хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг байна. Энэ нь дөрвөн ам бүлтэй айлын бүтэн жил амьсгалахад хангалтай цэвэр агаар юм.