’ БШУЯ’-ны ажлын хэсэг төсвийн шинэчлэлийн хүрээнд багш нарын цалин урамшууллын тогтолцоог хэрхэн бүрдүүлсэн, багш нарын хичээл практикийн зардал, , хувьсах зардлын задаргаа дата хэрэглээний мөнгийг хэрхэн бодож олгох талаар ажлын хэсгийн гишүүд зөвлөж байгаа юм. Ажлын хэсгийн уулзалтад 200 гаруй багш ажилтан хамрагджээ.
Мөн “Чадварлаг багш” журам боловсруулан баталж, 2021 онд сурлагын чанарын ахиц,үзүүлсэн амжилттай 74 багшийг 18 сая төгрөгөөр урамшуулсан байна.
Тус аймагт залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 35 сая төгрөгийн орон сууцны түрээсийн дэмжлэгийг 11 багшид үзүүлж мөн Сүмбэр сумын ЗДТГ орон нутгийн барилгын компаниудтай хамтран 40 айлын багш, эмч нарын орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм.
Мөн орон нутгийн бүх сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн өрөөнүүдийг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлж, ундны усны эхэнд усны шүүлтүүр байрлуулжээ.