Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар маргаашнаас эхэлнэ.
Үүнд : Мал аж ахуй
Газар тариалан
Ойн аж ахуй
Ан агнуур
Загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгуулгагууд хамрагдах юм.
Нийт тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүд болон салбарын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах нмэдээллийг гаргаж, тухайн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаа юм .
Тооллогын хуваарь:
Булган, Орхон аймагт тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд,
Сэлэнгэ, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймгуудад зургаадугаар сарын 6-19-ний өдрүүдэд,
Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотод зургаадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 8-ны өдрүүдэд тус тус явагдана.
Тооллого тавдугаар сарын 21-нээс долдугаар сарын 8-ны өдрүүдэд болох бөгөөд хөдөө аж ахуйн тооллогодоо идэвхтэй оролцохыг Үндэсний Статистикийн Хорооноос ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа |