Дэлхийн хамгийн өндөр оргилууд болох Гималайн нурууны дтд 8000м-ээс өндөр 14 оргилын Монгол хүний мөр гараагүй Канченжунга /дтд 8586м/, Макалу /дтд 8463м/, Аннапурна /дтд 8091м/ болон дэлхийн дээвэр Эверест /дтд 8848м/ оргилд авираад ирсэн уулчид маань эх орондоо хөл тавьлаа.
Хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг давж, хатуу бэрхийг туулан эх орныхоо төрийн далбааг 8000-туудын оргилд мандуулаад ирсэн залуусдаа, А. Баттогтох, Б. Гантулга, Ч. Ариунзул нартаа халуун баяр хүргэе.