Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-ний Мягмар гарагт тохионо.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амрах юм. Мөн автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулан Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон.