Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадамд монгол түмний олон сайхан аваргууд, Монгол туургатны олон үндэстэн ястны бөхчүүд барилдаж, наадамчин олныг цэнгүүлэх аж. Энэ жил 1024 бөх төв цэнгэлдэхэд зодоглох бөгөөд бүртгэл өчигдөр/2022.07.10/ хаагдаж, тоо хэтэрсэн гэх шалтгаанаар зарим залуу бөхчүүдийг хассан гэнэ. Харин зүүн, барууны манлайд зогсох бөхчүүд хэдийнэ тодорсон аж.
Тэрбээр саяхан буюу 10.00 цаг орчимд өөрийн цахим хуудаснаа "Төрийн их баяр наадамд барилдах бөхийн бүртгэлд долоодугаар сарын 9-нд цаг хугацаандаа өөрийн биеэр, ёс төртэй очоод бүртгүүлчихсэн. Өчигдөр гутлынхаа ханзархайг оёод далбаа шуудгаа угаагаад хувцас хэрэглэлээ бэлдээд цүнхлээд авсан. Одоо ингэсгээд төв цэнгэлдэх хүрээлэн өөд гарна" хэмээн бичжээ.