Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап лам Францисын албан ёсны айлчлал өнөөдөр дуусаж байна.
Тэгвэл мөн Ерөнхийлөгчийн тамгын газар болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Саудын Арабын хаант улсын Ханхүү, Засгийн газрын гишүүн Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд манай улсад албан ёсны айлчлал хийх юм байна.
Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.