“Эрдэнэс алт ресурс” ХХ-ийн Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах ажлын байрны зар
АЖЛЫН БАЙРНЫ НЭР:
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ
· Компанийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, дээд байгууллагаас өгсөн чиглэл, шийдвэрийн дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
· Компанийн тайлант жилийн бизнес төлөвлөгөө, төсвийн талаар санал танилцуулж, батлуулах түүнд үндэслэн компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үүрэг хүлээх
· Компанийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого баримтлан ажиллах
· Жил бүр гэрээний биелэлт, ажлын тайлангаа толгой компаниас өгсөн чиглэлийн дагуу тайлагнаж, хэрэгжилтийг хангаж ажиллах
· Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолт болон Толгой компаниас өгсөн үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
· Хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
· Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
· Төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эрх зүй, санхүү эдийн засаг эсвэл уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
· Ял шийтгэл хүлээж байгаагүй байх
· Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх
· Ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Төрийн албан хаагчийн анкет
2. Иргэний үнэмлэхийн хуулбар
3. Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь
4. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өргөдөл /товч намтар багтаан бичих/
5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
6. Цээж зураг 2 хувь
Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг [email protected] хаягаар ирүүлнэ үү.
Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16:00 цаг хүртэл
Ирүүлсэн материалыг буцаахгүй бөгөөд зөвхөн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбоо барих тул харилцах утас, хаягаа анкет дээрээ тодорхой бичнэ үү.