Сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэх Засгийн газрын шийдвэрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/302 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ыг баталсан. Ингэснээр 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн зах зээл дээр, сурах бичиг худалдаалагдаагүй, бүх сурах бичиг сургуулийн номын сангаар дамжин сурагчдын гар дээр хүрлээ.