2020 оны аравдугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулагдаж байсан цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia зургаан сарын хугацаанд 1 сая хэрэглэгчтэй боллоо.
Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд төрийн 316 үйлчилгээ орсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулах болон үйлчилгээнүүдийг монгол, англи хэл дээр авах боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Тус системд УОК, НОК болон ЭМЯ-ны албан ёсны шийдвэр, статистик мэдээлэл нэмэлтээр орсноос гадна Covid-19-с урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан эсэх гэрчилгээг авах боломжтой болжээ. Вакцинжуулалтын гэрчилгээг Англи болон Монгол хэл дээр авах боломжтой юм.
Иргэд доорх үйлчилгээг www.e-mongolia.mn сайт болон гар утасны аппликейшнээс авах боломжтой.
E-Mongolia-д нэгдсэн байгуулага: