ОХУ-д амьтдад зориулсан коронавирусний вакциныг бүртгэсэн тухай Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны /Россельхознадзор/ орлогч дарга Константин Савенков сэтгүүлчдэд мэдээлэв.
Түүний хэлснээр, энэ нь одоогийн байдлаар амьтдад зориулсан дэлхийн анхны коронавирусний вакцин юм. Уг вакциныг Россельхознадзорын “Малын эрүүл мэндийг хамгаалах төв”-д гарган авчээ.