Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ОБЕГ-ын дарга Бригадын генерал Г.Ариунбуян, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нарын албаны хүмүүстэй хуралдлаа.
Тэд хорих ангиуд, саатуулах байран дахь эрх нь хязгаарлагдсан иргэд, асрамжийн газрууд, хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэд, гэр оронгүй иргэдийг хоёроос гурав хоногт багтаан нэн даруй вакцинд хамруулах, аймгууд руу вакцины хүргэлт, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар хуралдсан байна. Сайд албаны хүмүүст үүрэг чиглэлийг өгсөн гэж Шадар сайдын цахим хуудсаар мэдээллээ.