Энэтхэгийн ард түмний уламжлалт баяр болох Холи фестивал энэ долоо хоногт тохиосон юм.. Энэхүү фестиваль нь хаврын улиралд болдог бөгөөд хайр дурлал, анд нөхдийн нөхөрлөлийг билэгддэг баяр юм.
Энэтхэгчүүд тус баярыг хаврын эхэн сард тэмдэглэн өнгөрүүлдэг.Тогтсон нэг өдөр байдаггүй бөгөөд бүтэн сар гарсан шөнө наадмыг зохион байгуулдаг юм . Олон сая хүмүүс өнгө өнгийн нунтагыг бие биерүүгээ цацан, гудамжинд баяр хөөр болон тэмдэглэдэг. Баярын үеэр хүмүүс ёслолын хувцас өмсөж найз нөхөд ойр дотны хүмүүстэйгээ хамт аз жаргалтай үдшийг өнгөрөөдөг.
Энэ удаад Холи фестивалийг иргэд гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Энэтхэгийн засгийн газраас иргэдийг фестивалын үеэр гэртээ байхыг зөвлөсөн байна. Учир нь коронавирусийн шинэ халдварын тоо Энэтхэгт ихээр нэмэгдэж эхэлсэнтэй холбоотой билээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд тус улсад өдөрт 60,000 гаруй шинэ тохиолдолууд бүртгэгджээ.Тус улсад өмнөх онд 162000 хүн өвчний улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.