Нийслэлийн хот тохижилтын газраас Коронавирусийн халдвар тархалтыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тогтмол ажиллаж мананцарт халдваргүйтгэлийг байр, орон сууцны дунд, хүүхдийн тоглоомын талбай, хүн ихээр цугладаг автобусны буудлуудад голчлон хийж байна. Тус цэвэрлэгээнд Авто замын зорчих хэсгийн нуух болон хашлагыг ариутгах зорилгоор жавельоны /бактер болон вирусийг устгах бодис/ дихлоризоциануровын хүчлийн натрийн давс /100-н ширхгийг / хоёр тонн усанд хийж, тусгай зориулалтын шүүртэй 16 машинаар цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг.
Нийслэлийн төв талбай болон дүүргүүдийн зам талбайн зорчих хэсгүүдэд баталсан хуваарийн дагуу хийх ажиллагааг "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг, ерөнхий инженер С.Батболд, Авто баазын дарга Ө.Ганболд нар хяналт тавьж ажилласан юм.
Тохижилт үйлчилгээний алба: Авто замын нуух хананаас хана хоорондын цэвэрлэгээ, ахуйн хурсан хог хаягдлын цэвэрлэгээ, гудамжны хананаас хана хоорондох зорчих хэсгийн нуухын цэвэрлэгээ, түүвэр цэвэрлэгээ, хог тээвэрлэлт хийгдлээ. Мөн хороолол дундах гудамжны авто замын голын тусгаарлах зураас болон нийтийн эзэмшлийн /автобусны буудал/ тоноглол сандал, хогийн сав суллалт хийв.
Ногоон байгууламжийн алба: Савтай мод цэвэрлэх, Зүлэгт талбайн өнжмөл шар өвс тармуурдах, түүвэр болон зүлэгт талбайн самналт цэвэрлэгээ хананаас хана хооронд, мод бутны / гоёлын бутны/ тогоо гаргах болон савтай модны арчилгаа цэвэрлэгээний ажил хийгдлээ.
Шуурхай үйлчилгээний алба нь Алтан-Өлгийн хүндэтгэлийн газрын сэргээн засах, арчлах мөн тохижилтын цэцгийн суурь, шоо болон бэлгэдлийн хадаг зэргийг төмрөөр урлаж хийсэн
Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн алба: Төвлөрсөн хогийн цэгүүд- ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж хогийг дарж булах, нийтийн бие засах газруудад үйлчилгээний ажилчид цагийн хуваарийн дагуу ажиллаж, түүнчлэн бүх алба хэлтсийн ажлын болон амрах байранд ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийгдэж Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор бүхий л талын арга хэмжээг авсан юм.
Ногоог байгууламж тохижилтын ажил : Л.Энэбишийн өргөн чөлөө дагуу 10 сектор бүхий булеварийг тохижуулан мод тарьж зүлэгжүүлэх ажилд 38-н ажилчид, зургаан механизм, долоон задгай техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж нийт үйлчилгээнд 64 -н машин техник ажиллаа.