Казахстан Улсын Алматы хотод зохиогдсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ОУХМ М.Дөлгөөн 55 кг-ын жинд аваргын алтан медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн баг тамирчид маань Алматыгийн дэвжээнээс алт хоёр, дөрвөн мөнгө, нэг хүрэл, нийт долоон медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. Тодруулбал, 55 кг-ын жинд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-ын жинд "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ Зоригтын Болортунгалаг нар түрүүлсэн
Тэмцээний 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын тамирчин, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Баатаржавын Шоовдор, 62 кг-ын жинд "Аврагч" спорт хорооны тамирчин, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медалийн эзэн боллоо.
Тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин М.Дөлгөөн 2016 оны арван нэгдүгээр сард Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн аэродромын үйлчилгээний ротын жолоочоор томилогдон ажиллаж байгаа юм. Өнгөрөгч 2011 оноос эхлэн чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2014 онд спортын мастер, 2015 онд Олон улсын хэмжээний мастер цолны болзол биелүүлж байжээ.