Нийт 6,705 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Эдгээр хүмүүсийн 4,146 нь гэрийн тусгаарлалтад байгаа бол 2,559 хүний гэрийн тусгаарлалтын хугацаа дууссан болон эмнэлэг рүү шилжсэн байна.
Цаашдаа хүндрэх эрсдэлтэй бүлэг хүмүүс ойрын хавьтал болсон бол шинжилгээний хариу хүлээхгүй эмнэлгийн тусламж үзүүлэх зохицуулалт хэрэгжинэ.
Халдварын тохиолдол батлагдмагц ХӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг очдог байсан ч хүн бүрд хүрч ажиллахад хугацаа их зарцуулж байсан учраас дүүргийн эрүүл мэндийн төвүүд очиж тусламж үзүүлэх болсон гэжээ.