Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодоон хийж танхайрсан хэрэг гарсан билээ.Тус хэргийн дагуу 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Н.Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг өнөөдөр (2021.04.23) хүлээн авч, хянан хэлэлцээд, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний” хугацааг тухай бүр сар хүртэл хугацаагаар сунгахаар заасан байдаг. Тэрээр хоригдох хугацаанд Covid-19 авсан болох нь батлагдаж эмчлүүлж байгаа юм.