Оскарын наадмаас анх удаа солонгос эмэгтэй жүжигчин шагнал хүртлээ. Жүжигчин Юун Ёо Жун "Minari" киногоороо шилдэг туслах дүрийн шилдгээр шалгарсан байна. Тэрбээр шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн ази гаралтай хоёр дахь жүжигчин болж байгаа бөгөөд түүнээс өмнө нь Японы уран бүтээлч Миёоши Умеки 1975 онд уг шагналыг гардаж байжээ.