Дархлаажуулалтын 2-р тунд хамрагдсан 270 мянган иргэн байна гэж ЭМЯ мэдээллээ. Нэг болон хоёрдугаар тунгаа тариулсан нийт 838 569 иргэн байна. Энэ сарын 23-наас дархлаажуулалт дахин идэвхжиж, өдөрт 10 мянган хүнд вакцин тарьж байсан бол одоо 50 мянга хүрээд байна.
Иргэд бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай юм.