Өнөөдөр нийслэлийн есөн дүүрэг дэх дархлаажуулалтын цэгүүдэд 50,750 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөлт хийжээ. Үүнд 2,100 эрүүл мэндийн ажилтан ажиллах юм.
AstraZeneca, Vero Cell вакцины давтан тун болон 45-аас дээш насны иргэдийн Vero Cell вакцины эхний тунг хийх юм байна.