Хөл хорионы үед үйл ажиллагааг нь хязгаарлахгүй салбарын ажилчид QR кодтой машинаар зорчих болсон. QR код авч чадаагүй байгууллга аж ахуй нэгжүүд дараах зааврын дагуу хүсэлт илгэээнэ үү
Өнгөрсөн өвлийн хөл хорионы үеэр 50-60 мянган автомашинд QR код олгож байсан бөгөөд тухайн үед ашиглаж байсан систем, өгөгдлийн санг дахин ашиглана.
Улмаар өнгөрсөн удаа QR код авч байсан албан байгууллагууд Smartcar.mn сайтаар ороод QR код авч байсан автомашиныхаа улсын дугаарыг оруулаад кодоо хэвлэж авах боломжтой аж.
Ямар нэг зөрчилгүй бол шууд хэвлэхээр гарч ирэх бөгөөд хэрэв байгууллага НДШ-ээ төлөөгүй бол гарч ирэхгүйг анхаарууллаа.
Харин шинээр дэлгүүр, хүнсний хүргэлт зэрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгууллагууд [email protected] хаяг руу хүсэлтээ илгээнэ. Хүсэлтийг татвар, цагдаа тэргүүтэй байгууллагуудын төлөөлөл 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ялгаж зөвшөөрснөөр бүртгэлийг багт шилжинэ. Бүртгэлийн баг автомашины улсын дугаарыг QR системд оруулснаар Smartcar.mn сайтаар орж кодоо хэвлэн авах юм.
Хүсэлт илгээх зааврыг доорх зургаас харна уу.
QR код бүхий зөвшөөрлийг авсан ч ажлын тодорхойлолтын хамт зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино. Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт зорчиж ашигласан бол тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрхийг цагдаа нарт өгөх юм байна.