Шинэ Зеланд улсад 50 мянган үзэгчтэй тоглолт зохион байгуулагдлаа. Алдарт “Six60” рок хамтлаг бямба гаригт Аукланд хотын 50 мянган хүний багтаамжтай “Eden Park” цэнгэлдэх хүрээлэнд нүсэр хэмжээтэй концерт зохион байгууллаа. Үзэгчид “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх протоколын дагуу цэнгэлдэхэд хүрэлцэн очихоосоо өмнө бүгд коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, цахимаар урьдчилсан захиалга өгсөн аж. Тоглолт зохион байгуулагдсан дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Шинэ Зеланд улсад “COVID-19”-ийн халдварын батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Тус улсын хувьд зөв менежмент хэрэгжүүлсний үр дүнд коронавирусийн тархалтыг амжилттай хумьж чадсан юм. Үүний үр дүнд хүмүүс рок хөгжмөөр амьсгалж үдшийг аз жаргалтай өнгөрүүлж байна.
Энэ нь цар тахал эхэлснээс хойш дэлхийн хэмжээнд зохион байгуулагдсан хамгийн олон хүн оролцсон, хамгийн том урлаг, спортын арга хэмжээ болсон юм.
Эх сурвалж: NYPost, ABC Net