Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо Тус хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Хөтөлбөрийн хүрээнд нийт 56 арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд үүнээс 25 арга хэмжээг энэ онд, гурван арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд, 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүр хэрэгжүүлэхээр болжээ.
Одоогийн байдлаар ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд гурван хувийн хүүтэй зээлийг 8784 зээлдэгчид олгосон бөгөөд үүнд 604.2 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.