Нэр дэвшигч Л.Гүндалай: Надад С.Эрдэнэ даргын гарын үсэгтэй намын батлах бий. Еэвэн хувааж буй шиг нам хуваагдана гэж байхгүй. Дээрээ л хэдэн хүн хоёр нам байгуулаад байгаа юм. Түүнээс шинэ нам бий болоогүй. Дунд шатны гишүүд АН-даа хэвээрээ л байна. Намын гишүүд хуваагдаагүй. Ц.Туваан тэргүүтэй 50-60 хүн л үймүүлээд байна. Энэ бол цаг уурын үзэгдэл. Ц.Туваан одоогийн ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхийн тулд зохион байгуулалтад орсон. Би “Ард түмнээ хайрлая” намын бичиг баримтыг эхнэртээ өгөөгүй, шилжүүлээгүй. Энэ нам УИХ-д суудалгүй. Иймд энэ намыг хэн авсан нь тийм ч чухал биш. Харин улс орны асуудал илүү чухал тул жижиг асуудал ярихгүй байцгаая.