ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: Спутник V вакцины хоёрдугаар тун ОХУ-аас хэзээ орж ирэх нь тодорхой болсны дараа хэрэглэж эхэлнэ гэлээ.
Тэрбээр "Эрүүл мэндийн яам, Засгийн газраас хувийн хэвшлүүдэд вакцин оруулж ирэх зөвшөөрлийг олгосон. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн тодорхой тооны Спутник V вакцин оруулж ирээд иргэдийг дархлаажуулж байгаа.
Хамгийн сүүлд манай улсад 40,000 тун Спутник V вакцин орж ирсэн. Үүнээс 20,000 тун нь улсын мэдлийн вакцин юм.
Тухайн 20,000 тун Cпутник V вакцин одоогоор хэрэглээнд ороогүй бөгөөд ямар иргэдэд хэрэглэх талаар бид удахгүй мэдээлнэ.
Хамгийн гол нь коронавирусийн эсрэг вакцин заавал давтан тун хэрэглэж буй. Тиймээс бид хэзээ ОХУ-аас давтан тунг авах бололцоотой болно, түүний дараа хэрэглээнд оруулахгүй бол вакцины тун хоорондын зайд асуудал гарна.
Иргэдийн хувьд заавал Спутник V тариулна гэж туйлшрахгүйгээр байгаа вакциндаа хамрагдах бүрэн боломж бий