НҮБ-ын Хүн амын сан, RioTinto, Оюутолгой хамтарсан "Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх" төсөл 2020 оны 10-р сараас хэрэгжсэн. Нийт 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл юм. Төслийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн 2-р төв эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд 19 тоног төхөөрөмжөөс бүрдсэн PCR-н цогц лабораторийг байгуулж хүлээлгэн өгсөн байна.
Улаанбаатар хот болон Өмнөговь аймаг, Дорноговь аймгуудын сумын өрхийн эмнэлэгт эрүүл мэндийн анхан шатны алсын зайн үйлчилгээг үзүүлэх 100 орчим багцыг хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн төслийн хүрээнд эмнэлгийн ажилчдад хамгаалалтын хувцас 510 ширхэг N95маск 560 ширхэг зэрэг 4976 долларын үнэ бүхий хувцсыг эрүүл мэндийн яаманд өнөөдөр хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Шинэтөгс, хөтөлбөрийн ажилтан Э.Өнөрөө болон PioTinto кампаний мэдээлэл олон нийттэй харилцах ерөнхий зөвлөх Э.Нарантунгалаг нар оролцлоо. Тус хандивын хамгаалалтын хувцас, маскийг Коронавируст халдвар (Ковид-19)-ийн голомтод ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдад хүлээлгэн өгнө гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг онцллоо. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сан, RinTinto болон Оюутолгой зэрэг компаниуд баярласан талхалснаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.
ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ