НЗДТГ-аас “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар аян-6”-г зохион байгуулна.
Аяны эхний шатыг зургадугаар сарын 10-25, хоёрдугаар шатыг наймдугаар сарын 5-20-нд үргэлжлүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд нийт 38 838 улиас байдгаас 46,9 хувь буюу 18 232 нь эм улиас аж. Энэ хавар 235 байршилд 23 124 навчит мод, 4683 метр урт ургамлан хашлагыг хэлбэржүүлжээ. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 50 хувь хүртэл багасгана.
Нийтийн эзэмшлийн 2000 улиасанд олон улсын туршлагаар генийн төвшинд нь үр хөврөлийг багасгах дэвшилтэт аргыг ашиглан, эм улиасыг тарихаар төлөвлөжээ. Удахгүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажээ.