Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Иргэд Covid-19-ийн вакцинаа хийлгээд 21 хоносон бол хоёрдугаар тундаа хамрагдах бүрэн боломжтой. Хоёрдугаар тунгаа өөрт ойр дархлаажуулалтын цэгүүдэд очиж хийлгээрэй. Түүнчлэн 18-19 настай иргэд дархлаажуулалтад яаралтай хамрагдах хэрэгтэй. Одоогийн байдлаар 18-19 насны 86396 хүн дархлаажуулалтад хамрагдах ёстой байгаагаас 80 гаруй хувь нь хамрагдсан. Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-уул, Дорноговь аймгуудад дархлаажуулалтын ажил хамгийн өндөр хувьтай үргэлжилж байна" гэсэн юм.