Өнөөдөр буюу 05.28-ны өдрөөс эхлэн БЗД-ийн өрхийн эмнэлгүүдэд, хамар, ам, залгиур хоолойн түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ.
Дүүргийн иргэдийн хувьд 1-р тунд 201256 хүн, 2-р тунд 146243 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Тэнгэр худалдааны төв”-ийн гадна явуулын PCR шинжилгээний 1 цэгт байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар шинжилгээнд давхардсан тоогоор 386061 иргэд хамрагдсан байна.
Иргэд та бүхэн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлж:
• дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаарай
• Олон хүн цугларсан газар бүү очоорой
• Хүн хоорондын зай бариарай
• Амны хаалт зүүгээрэй
• Хувийн ариун цэврээ сахиарай
• Дархлаагаа дэмжээрэй