Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хиймэл орцтой үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг "ЗӨГИЙН БАЛ" гэж нэрлэн худалдаалсан гэх гомдлын дагуу хяналт, шалгалт хийжээ. Энэхүү асуудал нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.2- т заасны дагуу хэрэглэгчийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул
5000000 (Таван сая) төгрөгөөр торгож, лангуунаас тус барааг татуулж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.