Есөн дүүгээ ганцаараа өсгөж т буй Б.Ариунболор охин болон түүний дүү нарт “Улаанбаатар” группээс 160 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байрны түлхүүрийг нь гардууллаа.
Тодруулбал: Ангууч” буюу Б.Баттөр төрсөн өдрөөрөө хандивын аяныг зохион байгуулж 60 сая төгрөгийг цуглуулж чадсан юм. Тэгвэл үлдсэн 105 сая төгрөгийг Улаанбаатар группээс хандивлаж байгаа юм. Тус группийн хувьд “Эх, хүүхдийн төлөө” зорилго дор үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Иргэн Б.Баттөр “Сайн үйлийг хүн болгон чадах чинээгээрээ хийж, амьддаа бие биенээ хайрлаж, нэгнийгээ дэмжиж амьдарцгаая. Сайн үйл хийсний буян заавал эргэж ирдэг шүү” хэмээжээ.
Энэ үеэр Б.Ариунболор охин “Би есөн дүүтэй, өөрөө нэг хүүхэдтэй. Ээжийгээ гэнэтийн ослоор алдаад хорвоо дээр орь ганцаараа үлдсэн юм шиг санагдсан. Дүү нараа асрахаас авч элэг бүтэн амьдрах боломжийг олгож буй ах, эгч нартаа үнэхээр их баярлалаа. Энэ хүмүүсийн ачийг хариулж амьдрана. Та бүхэн 11 хүний амьдралд үнэхээр том өөрчлөлтийг авч ирлээ” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.