Өнгөрсөн долоо хоногт 3х3 сагсанбөмбөгийн олимпын эрх олгох тэмцээн Австрийн Грац хотноо болж өндөрлөсөн. Гурван эрх олгосон тус тэмцээнд манай эрэгтэй баг шөвөгт үлдэж чадаагүй билээ.
Тэгвэл зургаадугаар сарын 4-6-нд Унгарын Дебрецен хотод болох тэмцээнд түрүүлж чадвал олимпын эрх авах боломж буй. Энэхүү тэмцээнд зургаан баг 2021 оны тавдугаар сарын 1-ний холбооны чансаагаараа А, В хэсэгт хоёр хуваагдаж ороод, баг бүр 2 тоглолт хийнэ. Хэсгээ тэргүүлсэн баг шууд хагас шигшээд, дараагийн 2 баг нөгөө хэсгийн 2 багтай (A2 B3, B2 A3) зөрж тоглоод, хожсон хоёр баг нь хагас шигшээд үзнэ. Улмаар хагас шигшээд хожсон хоёр баг нь олимпын цор ганц эрхийн төлөө тоглох ажээ.
Монгол залуусын хувьд Унгар, Румын улсын хамт Б хэсэгт багтсан бөгөөд зургаадугаар сарын 5-6нд шилжих шөнө эхний хоёр тоглолтоо хийх юм.
Олимпын эрхийн төлөө тоглох зургаан баг
1. МОНГОЛ
2. УНГАР
3. СЛОВЕНИ
4. БЕЛЬГИ
5. УКРАЙН
6. РУМЫН