ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг танилцуулав. Тэрбээр "Сүүлийн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,189 хүнээс халдвар илэрлээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 62,585 болж нэмэгдэв.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 829 хүн эдгэрснээр улсын хэмжээнд нийт 52812 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Шинээр илэрсэн 1,189 тохиолдлыг дотор нь ангилж үзвэл:
- Эмнэлгээс шалтгаалах халдвар нэг,
- Гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол нэг,
- Дотоодын халдвар 1,187 бүртгэгдэв.
Дотоодын халдварын,
- 989 нь Улаанбаатар хотод
- 198 нь орон нутагт илэрчээ.
Цар тахал гарснаас хойш өнөөдөр орон нутагт нэг хоногийн дотор илэрсэн хамгийн олон тохиолдол шинээр илрэв.