Ерөнхийлөгчийн сонгуулийг 2019 онд шинэчлэн баталсан хуулиар дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг хуульчилж өгснөөрөө энэ удаагийн сонгууль онцлог болж байна.
СЕХ-ноос санал хураалтын ирцийн мэдээллийг өнөөдөр 12:00, 16:00, 22:00 цагт олон нийтэд мэдээлж байгаа бол энэ удаагийн сонгуулийн сонгогчдын нэгдсэн жагсаалтад 2.041.011 иргэн бүртгэгдсэнээс 13.00 цагийн байдлаар нийт сонгогчдын 21 хувь нь саналаа өгөөд байна.
Улаанбаатарт сонгуулийн явц 24.31 хувьтай байгаа бол аймгуудаас Орхон аймгийн сонгогчдын ирц хамгийн өндөр байгаа бол Нийслэлийн дүүргүүдээс Багахангай дүүрэг хамгийн өндөр хувьтай байгаа буюу тус дүүрэгт 2726 сонгогч амьдардагаас 33 хувьд хүрсэн байна.
Аймгуудийн ирц:
-Орхон- 24.46
-Дархан-Уул- 22.3
-Говь-Алтай- 20.1
-Дорноговь – 20.47
-Хэнтий- 20.1 хувийн ирцтэйгээр тэргүүлж байна.