Сонгуулийн үеэр санал авах зорилгоор бэлэн мөнгө, эд зүйл тараасныг харсан бол сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлүүлэхэд иргэн таны оролцоо чухал юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль:
80.6. Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйлс тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль:
80.7. Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө, эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас дэлгэрүүлэн эндээс хүлээн авна уу.