Засгийн газрын Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах Газрын дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг жирэмсэн эхчүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна гэв.
Тэрээр Твиттертэээ "Жирэмсэн 53 мянган хүн бий. Сайн дурын үндсэн дээр хамруулах ажил бэлэн болсон. Удахгүй тодорхой цаг хэлнэ ЭМЯ-наас" хэмээн жиргэжээ.
Улсын хэмжээнд сонгуулийн санал авах өдөр буюу өчигдөр вакцинд хамруулах үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд зургаадугаар сарын 09-ний байдлаар 1,884,272 хүн нэгдүгээр тунд, 1,596,857 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна.