Дэлхийн улс орон бүрКовид-19 тахалын эсрэг арга хэмжээ аван ажиллаж байгаа билээ. Манай орны хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Харин Австрали улс коронавирусийн эсрэг тарилга хийлгэсэн иргэдээ урамшуулахаар зэхэж байна. Олон улс орнуудад авч хэрэгжүүлж буй урамшуулал, шагналын арга тэдэнд таалагдаж байгаа бололтой. Хонжворт сугалаа, хүнсний тасалбар, шагнал, хөнгөлөлт юу байхаа Засгийн газар нь сонгон шийдэх аж.
АНУ-ын хэд хэдэн муж тарилга хийлгэсэн хүмүүсийн дунд долоо хоног бүр сая долларын хонжвортой сугалаа зарласан. Зарим мужид тарилгын дараа үнэгүй шар айргаар шагнаж байгаа бол хөвгүүдээ вакцин хийлгэхийг ятгаж чадсан тохиолдолд их сургуулийн зардлыг нь даах ч муж бий. Эдгээр арга хэмжээнээс хамгийн түгээмэл нь супермаркетын хямдралын тасалбар. Оросын Москва хотод бол вакцины урамшуулал голчлон өндөр настнуудад олгогдож байна.