Израйл улсын нийслэл болох Иерусалим хотод сүүлийн 6 жил дахь анхны цас орж Баруун зүгийн хана/Western Wall/, Чулуун оройт/Dome of the Rocк/ зэрэг ариун газрууд цасаар бүрхэгдсэн байв. Ер бусын цаг агаарыг үзэж сонирхохоор гарч ирсэн хотын оршин суугчид энэ боломжийг алдахгүйн тулд цас орж эхлэхээс дуусах хүртэл гадаа байж мөн гадаад улс, алс холоос ирсэн бусад хүмүүс ч нэгджээ.
Дэлхийн цаг агаарын өөрчлөлт газар бүрт ажиглагдаж байгаа бөгөөд өчигдөр гэхэд Сидней хотод 1984 оноос хойшхи хамгийн хүйтэн өдөр тохиов.