Хөшигтийн хөндийд баригдсан “Чингис хаан” Олон Улсын нисэх буудал долоодугаар сарын 4-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Шинэ нисэх буудал нээгдэх өдөр анхны нислэгийг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд морин цагт буюу 11.40 цагт "Улаанбаатар-Токио-Улаанбаатар" чиглэлийн нислэг байх аж.
Энэхүү нисэх буудал ашиглалтад орсноор Буянт Ухаа Олон улсын нисэх буудалд ямар ч нислэг хийгдэхгүй гэнэ. "Чингис хаан ОУНБ ашиглалтад орсноор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, ачаа тээврийн эргэлт огцом өснө. Иймд нэгдсэн төлөвлөлтөөр Хөшигийн хөндий орчмыг тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бүхий Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх ёстой" гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ажлын явцтай танилцахдаа онцолсон юм.