Үндэсний номын баяр 29 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.
Номын баярыг Нийслэлчүүд хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч хүн уншихаа зогсоож болохгүй. Номын зохиолч, үйлдвэрлэгч, худалдаалагч, орчуулагч зэрэг маш олон хүний хүч хөдөлмөрөөр ном бүтдэг. Ном нь өв соёл, боловсрол олгохоос гадна бизнесийн салбар болон хөгжих учиртай. Өнөөдрөөс эхлэн энэ сарын 13-ны өдрийг хүртэл Сүхбаатарын талбайд болох юм. Энэ үеэр зохиолчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулдаг билээ. Тиймдээ ч номын хорхойтнууд хүссэн номоо нэг дороос авах боломжтой боллоо.