Невадагийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн өнгөрсөн ням гарагт АНУ-ын Лас Вегас хотын South Point казинод болжээ. Тэмцээнд анх удаа трансжендер хүн түрүүлсэн нь 27 настай Каталуна Энрикес юм. Филиппин гаралтай Каталуна ирэх арваннэгдүгээр сард болох "АНУ-ын Мисс" уралдаанд орох төлөвлөгөөтэй гэлээ. Тэнд Каталуна гоо үзэсгэлэнгийн үндэсний титмийн төлөө өрсөлдөх анхны трансжендер эмэгтэй болох аж.
Каталуна 10 настайдаа эцэг эхийн хамт АНУ-д ирсэн бөгөөд 2016 оноос хойш гоо бүсгүйн уралдаан тэмцээнд оролцон загва өмсөгчөөр ажиллах болжээ. Нэг тэмцээнд шүүгчид түүнийг трансжендер гэж мэдээдэд оруулаагүй тохиолдол бий гэнэ. Мөн түүнийг уралдаанд оролцуулсан ч бусад бүсгүйчүүдтэй хамт амьдрахыг зөвшөөрдаггүй байжээ.
Эх сурвалж: Reuters