УИХ дахь эмэгтэй гишүүд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын эмэгтэй хэд хэдэн санал санаалчилга гаргаад байна. Тухайлбал, Улсын баяр наадмыг хойшлуулах саналыг УОК, Засгийн газарт гаргасан. Бидний саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч судлахаар болсон.
Хоёрдугаарт, цар тахалтай тэмцэж байгаа иргэддээ дэмжлэг үзүүлэх сан байгуулах санаачилга гаргаад байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Иргэдийн зүгээс хурдан морины унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг шаардаж байна. Мөн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж чадахгүй байхад наадам хийх нь оновчгүй юм гэдэг асуудлыг тавьж байна. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэн чухал. Тиймээс эмэгтэй гишүүдийн зүгээс 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулаач гэдэг саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. Нааштай шийднэ гэж найдаж байна.