Хүмүүс хун шувууг хайрын бэлэг тэмдэг хамгийн үнэнч шувуу гэлцэнэ. Тэгвэл тэр нь тийм ч үнэн зүйл биш юм. Нэгэн сонирхолтой туршилтыг судлаачид хийжээ. Энэ туршилтад хос хун , хосгүй 1 хун шувууг цугт нь байршуулж, эм хунг өндөглөх үед өндгөнд нь генийн шинжилгээ хийхэд хос хунгийн бус харин хамт байсан нөгөө хунгийх нь өндөг байсан аж. Эндээс үзэхэд тийм ч үнэнч хайрын харилцаатай шувуу биш гэдэг нь батлагдсан байна. Харин эсрэгээрээ хүмүүсийн тийм ч дуртай байдаггүй хар хэрээ хамгийн үнэнч шувуу ажээ.
Хэрээ шувуу нь гэр бүлийн хувьд бусад шувууг бодвол илүү бат бөх харилцаатай, нэг хостойгоо бүхий л насаараа амьдардаг. Нэгнийгээ үхэж, үрэгдсэний дараа ч үлдсэн хугацаандаа ганцаараа амьдардаг. Мөн тэрээр сайн, муу хүнийг хараад мэддэг ба нэг харсан хүнээ хэзээ ч мартдаггүй байна. Өөрт нь муу зүйл хийсэн хүнийг нүд хүрэхгүй газраас таньж, зугтдаг төдийгүй бусдадаа ч анхааруулдаг байна. Хэрээ эзэмшил нутагтаа байж байгаль эх дэлхийгээ элдэв сэг зэм , үхэж хатсан амьтны үлдэгдлийг цэвэрлэн, халдвар нян тарахаас сэргийлдэг байгалийн ариун цэвэр сахиулагч юм. Тэрээр өтөлж хөгширсөн нэгэндээ хоол хүнс зөөж асарч тойлно. Түүнээс гадна амь үрэгдсэн нэгнээ оршуулдаг . Тиймдээ ч энэ тэнд үхсэн хэрээний сэг, зэм харагддаггүй.