Нийт 50 дүрээс бүтэх энэхүү үзэсгэлэн нь багахан хэмжээний хүндэтгэлийн зорилготой бөгөөд дүр бүрийн өмнө хүндэтгэлийн идээ үлдээх зай гаргаж өгчээ. Жинифа хэлэхдээ: Зохиолын баатрууд хүмүүсийн амьдралд маш их нөлөө үзүүлж, хайртай хүн шиг нь орон зай эзэлдэг. Би тэднийг яг л гэр бүлийн хүмүүс шиг хайрладаг байсан. Тиймээс тэдний хөргийг зурж яг л жинхэнэ хүмүүс шиг хүндэтгэл үзүүлье гэж шийдсэн гэжээ.
Мөн тэрээр зургуудаа зөвхөн фэн арт төдий үлдээхийг хүссэнгүй, үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн дүрүүдийг эргэн сануулж, дотны хүн шигээ салах ёс хийж ярилцах боломж олгохыг зорьжээ.