Өнөөдөр өглөө 9.00 цагаас "Asaka shooting range"-д эхэлсэн 10 метрийн хийн буун гар бууны холимог хос багийн төрөлд манай улсын Ц. Анударь, Э.Даваахүү нар 47 дахь г шугамаас цэц сорилоо.
Энэ дасгалд багууд гурван сери буудсаны дараа шилдэг найман баг дараагийн шатанд өрсөлдөх дүрэмтэй. Манай хоёр залуу буудагч маань нэгдүгээр серид 199 (92+99, эхнийх нь Анударийн хоёр дахь нь Даваахүүгийн оноо) оноо, хоёрдугаар серид 193 (95+98), гуравдугаар серид 186 (90+96) оноо авч, нийт 571 оноогоор 13 байрт бичигдлээ.
Энэтхэг 582, ОХУ 581, БНХАУ 581, Украин 580, Серби 577, Австрали 576, БНХАУ-2 баг 576, Энэтхэг-2 баг 575 оноогоор финалдсан юм.