Миний ээж юу гэж бодох юм бэ?
Уг зурган дээр Кенийн тамирчин Абел Мутайн барианаас хэдхэн метрийн зайтай байхад бариаг тэмдэглэсэн пайзыг андуурч, уралдаан дууссан гэж бодоод гүйхээ зогсоожээ. Тэр үед Испаний тамирчин Иван Фенандез түүний ард гүйж байсан бөгөөд юу болж байгааг анзаарч Кенийн тамирчанруу үргэлжлүүлэн гүй хэмээн хашгарсан хэдий ч Мутай Испани хэл мэдэхгүй учир түүний юу хэлж байгааг ойлгосонгүй. Тэр үед Испани тамирчин Мутайг түлхсээр барианд оруулсан байна. Тэмцээний дараа түүнээс сэтгүүлч: Яагаад ийм үйлдэл хийсэн бэ? гэхэд
Иван: Миний мөрөөдөл бол хэзээ нэгэн цагт бид ийм хамтын нийгэмд амьдрах юм гэж хариулжээ.
Сэтгүүлч: Гэхдээ та ялж болох байсан?
Иван: Тэр угаасаа ялах гэж байсан хэрвээ би түүнд туслаагүй байсан бол миний ялалтын үнэ цэнэ юунд орших юм бэ. Миний ээж юу гэж бодох юм бэ? үнэ цэнэ нэг үеийнхээс нөгөө үеийнхэнд дамждаг хэмээн хариулсан байдаг.
Та хүүхдүүддээ ямар үнэ цэнэ, үнэлэмжийг дамжуулж байна вэ? Хүүхдүүддээ ялахын тулд юуг ч хийхээс буцахгүй байх буруу арга замыг биш, шударга ёс, нинжин сэтгэл, үнэнч байдлыг зааж өгцгөөе.